Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Govi-Altai aimgiin 2019-09-02-r arav honogiin toim bichver
2019 оны 9-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-09-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр:
Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 9-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 11.8-15.9 градус, бусад нутгаар 6.9-12.3 градус дулаан байв. Агаарын хамгийн их температур Шаргад 29, Бигэр, Баянтооройд 27, Халиунд 26, Жаргалан , Алтай , Дарив, Төгрөг, Хөхморьтод 24 градус дулаан, агаарын хамгийн бага температур Цогтод -5, Тонхил, Цээлд -4, Бугат , Чандмань -3, Алтай , Дарив, Дэлгэр, Гуулин тосгонд -2, Баян-Уул 0 градус, бусад нутгаар 1-5 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 13-22 градус, бусад нутгаар 10-17 градус дулаан байв. Хөрсний гадаргын хамгийн их температур Баянтооройд 51, Алтай, Халиунд 49, Бигэрт 48, Шаргад 45, Цээлд 44, Баян-Уул, Гуулин, Цогтод 42, Бугат, Тонхилд 41, Хөхморьт, Дарив 40 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -10, Чандмань -7, Гуулин, Тонхилд -6, Есөнбулаг, Бугат, Дарив, Дэлгэрт -5, Цээлд -4, Тайшир, Эрдэнэ, Хөхморьтод -2, Алтай, Баян-Уул, Жаргаланд -1 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Тайширт 11.8мм, Баян-Уулд 11.6мм, Есөнбулагт 7.2мм, Дэлгэрт 4.8мм, , Хөхморьтод 3.9 мм, Жаргаланд 3.6мм, Даривт 2.3мм, Цээлд 1.4мм, Төгрөгт 1.3мм, Бигэрт 1.2мм, Халиунд 1.0мм, Бугатад 0.5мм, Шаргад 0.4мм, Тонхилд 0.0мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Чандмань, Эрдэнэ сум, Баянтоорой тосгонд хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 23 м/с, Алтайд 21 м/с, Баянтооройд 19 м/с, Цээл, Есөнбулагт 18 м/с Тонхилд 17 м/с хүрч шороон шуурга шуурсан. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат хаталт хагдралтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалт 2019 оны 9 дугаар сарын 21-ний байдлаар ихэнх нутгаар ургамал хатаж хагдарч, ургамлын ургамлтын үе шат дуусч байна.
Хянасан: Цаг уур, орчны технологийн
хэлтсийн дарга Т.Дэлгэрмаа/
Тойм бичсэн:
ХААЦУ-ын судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах техникч /Д.Өнөрзаяа/